Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдыг хүлээн авч уулзлаа

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монголд албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил айлчлан ирсэнд нь Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдад талархал илэрхийлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсад амжилттай айлчилж, хэдхэн хоногийн өмнө Унгараас Монгол Улсад байнга суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьсан бол одоо ийнхүү Гадаад хэрэг, худалдааны сайд айлчилж байгаа нь хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаагийн илрэл юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто хариу талархал илэрхийлээд хэдхэн цагийн өмнө Унгарын Элчин сайдын яамыг Монгол Улсад албан ёсоор сэргээн нээх ёслолын үйл ажиллагаа болсныг хэллээ. Энэ нь хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэж байлаа.

2R3A6791Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хот суурин газрын ундны ус, ХАА-н усан хангамжийн салбарт хамтран ажиллах бололцоотой талаар хөндсөн, мөн Улаанбаатарын Биокомбинатыг иж бүрэн шинэчлэх ажлыг ойрын жилүүдэд хийх боломжтой . Үүнд зориулж Унгарын тал хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байгаа талаар ярилцсан тухайгаа дурдлаа. Мөн Монголоос Унгарт суралцах оюутны тоог нэмэхээр баримт бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээрийг ажил хэрэг болгох чиглэлд цаашид хоёр тал хамтран ажиллана гэдгийг уулзалтын үеэр талууд тэмдэглэв.

Ирэх 2016 онд Уланбаатарт АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт болно. Энэ үеэр Унгарын талаас өндөр дээд хэмжээний төлөөлөгч ирнэ гэдгийг Унгарын сайд мөн илэрхийлж байлаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …