Ким Кардашьян охиноо нэг сая доллараар хамгаалуулна

5f942dac3166262bigАмерикийн телевизийн хөтлөгч, фотомодель Ким Кардашьян өөрийн дуучин нөхөр Канье Уэстын хамтаар ирэх сарын дундуур Норт охиныхоо хоёр насны ойг нижгэр тэмдэглэхээр бэлтгэж байгаа аж.

Алдартай хос өнгөрсөн жилийн адилаар уг арга хэмжээг зохион байгуулах ажилд нэлээн ул суурьтай хандаж буй гэнэ. Тэд уг ёслолд чамгүй их мөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

Жишээ нь, тэд охиныхоо баярт үргэлж садаа болдог папарацци нараас хамгаалуулахын тулд нэг сая доллар зарцуулаад байгаа юм. Мөн уг арга хэмжээний өдөр Ким, Канье нарын эдлэн дээгүүр нисдэг тэргээр нисэхийг хориглоно. Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …