Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер өөрийгөө трансжендер гэдгийг олон нийтэд зарлаад удаж байгаа билээ. Харин одоо тэрээр бүрэн төгс эмэгтэй хүн болсон байна. Одоо хөнгөн атлетикийн олимпийн медалт тамирчин Брюс Женнер байхгүй болж өөрийн нэрээ Каталин Женнер болгон өөрчилжээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт гэртээ өөрийн шинэ дүр төрхөө гайхуулан зураг авалтанд орсон ба эдгээр зурагнууд нь Buzz Bissinger-ийн нийтлэлийн хамт “Баасан гаригийн шөнийн гэрэл” нэртэйгээр Vanity Fair сэтгүүлнээ нийтлэгдсэн байна. Мөн Каталин Женнер өөрийн цахим хуудсандаа “Би одоо л хамгийн жаргалтай байна” хэмээн нийтэлсэн байна.
Б.Нарангэрэл