ЛГБТ буюу лесби гомо нарын бүлэглэл Москва хотын төвд гей парад зохион байгуулжээ. Эрх баригчид тууштай эсэргүүцэж хуралдсаны эцэст лесби гомо нартай нүүр тулахаар шийдсэн байна. Уламжлал мэт энэ парад үргэлж зодоон, тулаан өрнөж эцэст нь хоригдож дуусдаг байна. Харин өнөөдөр Үнэн алдартнууд эдгээр хүмүүстэй маш хүчтэй тулалджээ. Захирагчийн ажлын албаныхан тэдэнтэй нүүр тулахдаа үнэн алдартнуудын идэвхтнүүдийг өөрсдийн бамбай болгон ашигласан ба ойролцоогоор цаг гаруй ЛГБТ бүлгийнхнийг үнэн алдартны идэвхтнүүдээр зодуулсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр цагдаа нар хэдэн арван этгээдийг баривчлан саатуулаад байна.
Б.Нарангэрэл