Шоу-бизнесийн хамгийн алдартай хосуудын нэг болох Ким Кардашьян, Канье Уэст нар өөрсдийн баярт мэдээгээ олон нийттэй хуваалцахаар яарчээ. Хосууд хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа аж.
Өөрийн жирэмсэн болсон талаар Кардашьян ням гаригт явагдсан “Кардашьяныхны гэр бүл” хэмээх ээлжит реалити шоуны үеэр мэдээлсэн байна. 34 настай од бүсгүй өөрийн эгч Хлоид “Би дөнгөж сая цусны шинжилгээний хариугаа авлаа, би жирэмсэлсэн байна!” хэмээн баярт мэдээгээ дуулгажээ.
Ким аль хэдийнээс дахин жирэмслэхийг оролдож эхэлсэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас амжилтгүй болоод байсан аж. Тэрээр нэгэн удаагийн ээлжит реалити шоуны үеэр Кардашьян эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн бөгөөд эмч түүнд таагүй мэдээг дуулгасан байна. Эмчийн өгүүлснээр, хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа Ким шууд саваа авахуулах мэс засал хийлгэх шаардлагатай гэжээ.
Д.Мигаа