Хятадын өмнөд хэсгийн нутагт Янцэ голын орчимд шуурга дэгдсэний улмаас 450 хүн тээвэрлэж явсан усан онгоц живсэн байна. Сынхуа агентлагийн дамжуулснаар одоогийн байдлаар усан онгоцноос 8 хүнийг авраад байгаа бөгөөд бусад зорчигчдыг аврах ажиллагааг явуулж байгаа гэнэ. Ерөнхий сайд Ли Кицянь нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцахаар ослын газар руу явжээ. Зорчигч тээврийн уг усан онгоц нь Нанжин хотоос Чоншин руу явж байхдаа ийнхүү осолдсон байна. Донфанжишин буюу Дорнын од хэмээх дээрх усан онгоц нь живэх үедээ Хятадын 405 зорчигч, аяллын агентлагийн 5 ажилтан, мөн хөлгийн багийн 47 гишүүний хамт нийт 450 хүн тээвэрлэж явжээ. Аврагдсан иргэдийн дотор хөлгийн ахмад болон ерөнхий инженер байсан аж. Тэдний мэдэгдэж буйгаар тус усан онгоц нь хар шуурганд өртөж, тун хурдан сүйрсэн гэнэ. Одоогоор хүчтэй салхи дэгдэн, ширүүн бороо үргэлжлэн орж байгаа учраас аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn