Жүжигчин Э.Батхүүгийн найруулсан “Эр хүн болгож өгөөч” кино өчигдөр нээлтээ хийлээ. Сонирхол татахуйц нэртэй “Mind media” группын бүтээл болох энэхүү киноны найруулагчаар жүжигчин, СТА Э.Батхүү ажилласан бол гол дүрүүдэд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Д.Бямбацогт, Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар тоглосон байна. Харин киноны дууны үг, аяыг Б.Одбаяр /Oki/ бичиж, “Номин талст” хамтлагийн дуучин Батсүх болон залуу дуучин Ариу нар хамтран дуулжээ. Кино маш сонирхолтой, ухаарал хайрласан, эх хүний хайр ямар агуу байдгыг харуулж чадсан байна. Осолд орж төв мэдрэлийн системээ алдсан нэгэн залуугийн гэр бүл, түүний ээж хүүгийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн бөгөөд, өдөр бүр зовлонгоо мартахын тулд архийг шил шилээр нь уух аав. Мэдээж маш хэцүү энэ гэр бүлд цэнгээний газраас залуус урхидаж мөнгө олдог нэгэн бүсгүйг орж ирсэнээр кино өрнөх болно. Түүнийг хүүгээ асруулахын ээж нь маш их мөнгөөр хөлсөлж гэртээ авч ирнэ. Хүү нь түүнд анхны харцаар дурласан байх болно. Үйл явдал цаашаа хэрхэн өрнөхийг кино театраас, киноноос сонирхоорой. ТАнд нэгэн зэрэг инээдэм, уйтгар гуниг, аз жаргалыг мэдрүүлсэн агшиныг мэдрүүлэх болно. Дашрамд сонирхуулахад: Киноны уран бүтээлч Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа нар дахин 31 жилийн дараа гэр бүл болж тоглож байгаа бол жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар найман жилийн дараа дурлалт хосууд болж нэг кинонд хамтран тоглож байгаа юм.