Ерөнхий сайд Туркменистаны Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

6fe7be5ad90b50a864c99c24a8ea66d4Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцааг урагшлуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Туркменистан хийн түлш, нефтээрээ дэлхийд тэргүүлдэг бол Монгол улс нүүрс, уран, алтны нөөцөөрөө баялаг. Бид уул уурхайгаа ашиглахаас гадна дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг бусад салбарт ч хамтран ажиллах боломж нээгдэж байгаад баяртай байна. Хоёр улсын  иргэд харилцан визгүй зорчихоор болсон нь хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг сайржуулахад үр дүнтэй. Мөн олон улсын түвшинд харилцан бие биенээ дэмжиж, бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа  Ерөнхий сайд илэрхийллээ.

Уулзалтаар Туркменистаны талаас Монголд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар судлах, хоёр улс хамтарч аялал жуулчлалаа хөгжүүлэх, бизнес форум зохион байгуулах зэрэг саналыг тавьсан бол Монголын талаас  ноос ноолуур арьс ширэн бүтээгдэхүүн, үхэр, хонины мах гаргах саналтай байгааг онцолсон юм. Дээрх асуудлыг шийдвэрлэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын комисс гаргах, мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтын ажиллагааг сайжруулах, Зам, тээврийн сайдаар ахлуулсан баг тус улсаас байгалийн хийн чиглэлээр туршлага судлах сонирхолтой байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үеэр онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …