Шунахайн сэдэлтээр үйлдсэн эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

527-1350375630top-300x240“С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэ-зориг, Н.Ганбадрал, Б.Намхай нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 71б байрны 84 тоотод түр амьдарч байсан БНХАУ-ын иргэн Ван Жун Ли /WANG JUNLI/, Бан Жу Пин /BAN JIUFENG/ нарын мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг хэргийг хялбарчлах, үйлдсэн хэргээ нуун далдлах зорилгоор, биед нь олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар санаатай алж 170.000.000 /нэг зуун далан сая/ төгрөг, 100.000 /нэг зуун мянган/ юань, гар цүнх, гар утас, түрийвч зэргийг авсан ба паспортыг нь шатааж устгасан” гэмт үйлдэлд Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234-р зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргийг шүүх 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-аар 23 жил, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234-р зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэ-зориг, Н.Ганбадрал нарт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-аар 25 жил, Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсгийг журамлан 234-р зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …