Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг нохой нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ.
Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг хоёр нохой байгаа юм байна. “Бразилийн иргэд хүүхдээс илүү нохой хайрладаг гэж арай хэлмээргүй байна. Гэхдээ дүн ийм л байна” гэж Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ.
Харин 202 сая иргэнтэй энэ улсад 22,1 сая муур байдаг гэнэ. Бразильд гэрийн тэжээмэл амьтан тоолох аргачлалыг 2013 онд гаргасны дагуу энэ удаагийн тооллогыг явуулж дүнгээ гаргасан нь энэ.
Эх сурвалж: www.assa.mn