Дуучин А.Хишигдалай: Би хар тамхи татаж дуулаагүй

32_9793c63d56daa2aeaf12d30e079757451c3397a0Залуу дуучин А.Хишигдалай хэдэн өдрийн өмнө “Чиний нүдээр” хэмээх шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэсэн.  Түүний шинэ дууны клипийг сонсогч фэнүүд нь нэлээн шүүмжилж байгаа гэнэ.

Энэ талаар дуучин өөрийн цахим хуудсандаа “Амаа уралдуулаад л муулаад байна. Ойрд ингэж олон хүнд муулуулаагүй гоё ч юм шиг. Амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнх уран бүтээл нам жим хэл амгүй зүгээр л өнгөрдөг. Харин энэ удаагийнх их л шуумтай сайхан байна.

Би хар тамхи татаж дуулаагүй. Би клип нь дээрээ тамхи татаж архи ууж гараагүй. Зүгээр л өөрөөр хийж үзсэн юм. Зөвөөр ойлгоод сонсоод үзээрэй. Зүгээр л хайр дуулсан. Гадныхны айхтар клипүүдийг яаадагчгүй юм байж бид нарыгаа битгийлдээ. Амьдрах гээд д хөдөлмөрлөөд л явж байна ш дээ” хэмээн бичиж нийтлэжээ.

Ингээд та бүхэндээ шүүмжлэлт өртөөд байгаа “Чиний нүдээр” дууг сонирхуулая.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

ХОРИН ЛИТРИЙН БЕНЗИН КАНИСТР

Алдарт 20-н литрийн бензин, түлшний канистрыг анх Германы армийн хэрэгцээнд зориулж инженер Винценс Грюнгвогель зохион …