АНУ-ын төрийн албан хаагчид кибер халдлагад өртжээ

32_0827145e47a0130704218a63cf37292c78c04691АНУ-ын засгийн газрын албан хаагчдын олон сая тооны мэдээлэлд Хятадын хакерууд халдсан байж болзошгүй талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Боловсон хүчний удирдлагын газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 4 сая орчим мэдээлэлд хакерууд халдсан гэх бөгөөд өмнө нь мөн олон тооны ажилтны мэдээлэлд хүрсэн тохиолдол байгаа аж. Түүнчлэн холбооны бүх агентлаг, хэлтэс уг хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэдгийг засгийн газрын ажилтан мэдэгдсэн юм. Сенатын Тагнуулын хорооны гишүүн Сюзан Коллинз, дээрх бүх халдлага Хятад улсын зүгээс гарсан болохыг мэдэгджээ. Боловсон хүчний удирдлагын газар нь (OPМ) хүний нөөцийн газрын үүргийг гүйцэтгэдэг юм. Тус агентлаг нь холбооны засгийн газрын бүх ажилтны мэдээ баримтыг хамгаалах, хураан авах зэргээр арга хэмжээ авч эхэлжээ.

Боловсон хүчний удирдлагын газрын мэдээллийн санд хадгалагддаг бүх мэдээлэл нь ажилтнуудын албан тушаалын томилгоо, ажлын чадвар, гүйцэтгэл болон бэлтгэгдсэн байдал зэрэг бүхий л мэдээллийг агуулдаг аж.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …