Хятадын ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд цаашдын ажил амьдралын гараа, амьдрал үхлийг нь шийддэг нэгэн шалгалт бий. Жил бүр 10 сая хүүхэд зургаадугаар сарын 7,8-нд Коллежид элсэх үндэсний шалгалт буюу Гаокаог өгдөг байна. Боловсролын яам хятад хэл, математик, англи хэл гэсэн үндсэн гурван хичээлээр шалгалтаа авдаг бөгөөд эдгээр нь дотроо нарийвчлан хуваагддаг аж.
Коллежид элсэхийн тулд сурагчид өдөр шөнөгүй бэлддэг байна. Зарим ахлах сургуульд өглөөний 5.30 цагаас оройн 22:00 цагт хүртэл хичээллэдэг бөгөөд сурагчдаа сард нэг л өдөр амраадаг. Мөн хүүхдүүдийг гар утас ашиглахыг хориглож, анги бүрт хяналтын камер тавин тэдний үйл ажиллагааг хянаж байдаг гэнэ. Ийнхүү хүүхдүүд Гаокаог өгөхийн тулд эцэс төсгөлгүй хичээллэж эцэст нь сэтгэл санааны дарамтанд орох нь элбэг байдаг аж. Түүнчлэн шалгалтанд тэнцээгүй хүүхдүүд амиа хорлох тохиолдол цөөнгүй гарчээ.
Ширүүн өрсөлдөөний зэрэгцээ амар хялбар аргаар шалгалтыг давах оролдлого ч цөөнгүй гардаг. Энэ жилийн тухайд Хэнань мужид шалгалтын үеэр хяналтын жижиг дрон ашиглахаар болсон байна. Тэдгээр нь 500 метрээс 1 км хүртэлх зайд байгаа радио дохиог илрүүлэх хүчин чадалтай гэнэ.
Шалгалтаа мэхлэхийг оролдсон сурагчид ийм арга хэрэглэжээ.