Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nestle компани борлуулалт сайтай Maggi брэндийн бэлэн гоймонг Энэтхэг улсад түр хугацаагаар хориглохоор болсон байна. Дэлхийн хэд хэдэн оронд хийсэн шинжилгээгээр тус бүтээгдэхүүн дэх хүний биед хортой найрлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан нь ийнхүү гоймонг татан авахад хүргэжээ. Мэргэжилтнүүд Maggi гоймон дахь MSG гэх хэллэгээр нь ихэвчлэн ашигладаг глутамины хүчлийн талст химийн найрлагад шинжилгээ хийсэн байна. Харин өнөөдөр буюу Баасан гаригт компанийн зүгээс хийсэн мэдэгдэлд, Maggi гоймонг бүрэн аюулгүй хэмээн төлөөлөгчид нь мэдэгдсэн юм. Гэсэн ч уг гоймонд сүүлд хийгдсэн нэмэлт өөрчлөлт болон олны ам дамжсан яриа зэрэг нь хэрэглэгчдийн эргэлзээг төрүүлж, ийнхүү дахин шинжилгээ хийхэд хүргэжээ. Maggi гоймонг Энэтхэгийн нийслэл Дели хот болон хэд хэдэн мужид 15 хоногийн турш худалдаанд гаргахыг хориглож байгаа аж.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn