Энэ оны эхээр нь Казахстан улсад үндэсний мониторингийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь агаарын судалгаагаар нэг сарын дотор бөхөнгийн тоо толгой хоёр дахин буурсан байна.
Казахстан улсын хүсэлтээр Зэрлэг амьтдын төрөл зүйлүүдийг хамгаалах нийгэмлэг, мал эмнэлгийн коллеж болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн долоо хоногт яаралтай хяналт шалгалт, дүн шинжилгээ хийсэн байна.
CMS-ийн шинжээчдийн мэдээгээр энэ нь ураны хор тархаснаас улбаатай болохыг тогтоожээ.
“Эдгээр амьтад амьсгалын замын асуудалд орж, амархан амьсгалж чадахгүй байсаар үхсэн байна. Тэд идэхээ зогсоож, улмаар нэг буюу хоёр хоногийн дараа нас барсан байж магадгүй” гэж Лондон дахь Хатан хааны мал эмнэлгийн коллежийн Ричард Kock ярьжээ.
Г.Эрдэм