Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах боломж байсан бол АНУ-г өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас илүү удирдаж чадах байсан гэж мэдэгджээ.
Австри гаралтай жүжигчин америкийн төрийн тэргүүний төлөө даанч өрсөлдөж чадахгүй гээд бүгд найрамдахчуудын дэмжлэгээр Калифорни мужийн амбан захирагч хийж байснаа дурдаад ийм болохоор Ардчилагчдын удирдаж байгаа Цагаан орныхноос илүү ихийг хийж чадна гэж ярьжээ.
“Хэрвээ би Америкт төрсөн бол ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Би ерөнхийлөгчийн албыг өнөөгийн энэ залуусаас илүү гүйцэтгэж чадна” гэж 67 настай Шварценеггер жүжигчин терминаторын тухай шинэ киногоо үзүүлж эхлэх үеэр Сиднейд хэлжээ.
Түүнийхээр бол жүжигчин АНУ-ын төрийн тэргүүнд өрсөлдөх боломжгүй ч үүндээ гомдоллодоггүй, харин ч америкт амьдарч байгаа нь хангалттай гэнэ.
Шварценеггер анх 21 настайдаа 1968 онд Австриас АНУ-д ирж суурьшсан, бодибилдингийн хэд хэдэн удаагийн шагналт. 1960-аад оны сүүлчээс кинонд тоглох болсон тэр 2003-2011 онд Калифорни мужийн амбан захирагч байсан юм.

Эх сурвалж: www.assa.mn