Америкт шувууны ханиад дэлгэрч, бараг л тахлын хэмжээнд хүрчээ. Үүний улмаас АНУ-д өндөгний үнэ урьд хожид үзэгдээгүй их өсөв. Зөвхөн сүүлийн ганцхан сард энд өндөгний үнэ бараг 2 дахин нэмэгдсэн байна.
5-р сарын эхээр Америкт өндөг $1,19 байсан бол одоо 6-р сарын эхээр $2,62 болжээ.
Сүүлийн хэдэн сард 45 сая тахиа, цацагт хяруул энэхүү тахлаас болж үхсэн, энэ нь Америкийн нийт өндөглөгч шувуудын 10% гаруй гэсэн үг. Нэмж өгүүлэхэд, АНУ-ын зөвхөн Айов мужид шувууны тахлын улмаас 23 сая тахиаг устгажээ.
Америкийн Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр 2008 оноос хойш анх удаа өндөгний үйлдвэрлэл хамгийн доогуур үзүүлэлтэд хүрчээ. Түүнчлэн 2015 оны дүнгээр энэ үзүүлэлт бүр ч доошлох төлөвтэй байна.
Шувууны ханиад Америкийн шувуу үржүүлэх салбарт тэрбум тэрбумын алдагдал авч ирнэ гэж шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн онд 240 сая өндөглөгч тахиа, цацагт хяруул байсан бол сүүлийн 4 сард энэ тоо 20%-иар буурсан.Миннесот, Айов мужууд ажилчдаа бөөнөөр нь халах явдал ихэсч, махан бүтээгдэхүүн ба өндөгний үнээ нэмэгдүүлсээр байна.
эх сурвалж: www.mnews.mn
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …