“Ховд хот–330 жилд” сэдэвт ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

16492015 онд Ховд хот үүсэн байгуулагдсаны 330 жилийн түүхэн их ой тохиож буйтай холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ховд их сургууль хамтран “Ховд хот–330 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулав.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж, МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар, Ховд их сургуулийн захирал Ж.Янжмаа нар оролцов.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь Ховд хотын үүсэл хөгжил, Монголын түүхэнд эзлэх байр суурийг үнэлж дүгнэх, шинжлэх ухааны үндэстэй, үнэн зөв мэдлэг мэдээлэл түгээх, эзэмшүүлэх, түүх болон соёл судлаачдад хамтран ажиллах боломж бүрдүүлэх зэрэгт оршино.

“Ховд хот 330 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хотоос МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар, Түүхийн ухааны доктор , дэд профессор, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч Ц.Төрбат, ЗГХЭГ-ын Хууль эрх эзүйн газрын ахлах шинжээч, доктор Д.Золбоо болон Ховд их сургуулийн эрдэмтэн багш нар болон төрийн албан хаагчид салбар салбарынхаа чиглэлээр илтгэл тавьснаараа онцлог, ач холбогдол байлаа.

Хурлын үндсэн илтгэлийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, доктор, дэд профессор Б.Батмөнх “Монголын баруун бүс нутгийн улс төр, эдийн засаг соёл, боловсролын хөгжилд Ховд хотын гүйцэтгэсэн үүрэгсэдвээр тавьж, илтгэлийнхээ эхэнд:

“Монголын баруун бүсийн тулгуур төв” хэмээн нэрлэгдсэн Ховд хот нь Монголын дундад үед байгуулагдсан цөөхөн хот суурингийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Ховд хотын түүхийг шинжихэд 1685-1717 он хүртэл монгол цэргийн бэхлэлт, тарианы суурин, 1717-1762 онд манжийн цэргийн тарианы суурин, 1762 оноос жинхэнэ иргэний хот болж хөгжсөн байна. XYIII зууны үеэс Ховд нь Монголын баруун хязгаарын засаг захиргаа, эдийн засаг, соёлын гол төв болж, Монголын цөөн хэдэн суурин газруудын нэгэнд албан ёсоор тооцогдож сурвалж бичигт Ховд хот хэмээн тэмдэглэгдэх болжээ. Иймд миний бие энэхүү илтгэлдээ Ховд хотын үүсэл, хөгжил, Монголын баруун бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёл, боловсролын хөгжилд Ховд хотын гүйцэтгэсэн үүргийн талаар өгүүлэхийг зорилоо” гэв.

“Ховд хот 330 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатар “20 дугаар зууны эхэн үеийн Ховдын хязгаарын түүхийн зарим асуудалд”, Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандорж “Ховд хотын хөгжлийн чиг хандлага, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, ЗГХЭГ-ын ын Хууль эрх зүйн газрын ахлах шинжээч, доктор Д.Золбоо “МУ-ын Засгийн газрын архивд хадгалагдаж буй Ховд аймгийн түүхэнд холбогдох баримтын тойм” зэрэг 20 гаруй илтгэл хэлэлцэгдэв.

1650 1651

http://www.khovd.gov.mn/

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …