????????????????????????????????????

УИХ-ын дарга Дарханы төмөрлөгийн үйлдвэрт зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд орон нутагт томилолтоор ажиллах үеэрээ /2015.06.07/ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д ажиллав.

????????????????????????????????????

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн хэтдээ ган бүтээгдэхүүнй үйлдвэрлэх зорилгоор байгуулагджээ. Одоо тус үйлдвэр нь гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа тус компанийн үйлдвэр хариуцсан дэд захирал М.Баттөгс УИХ-ын даргад танилцуулав.

????????????????????????????????????

УИХ-ын даргаа эхлээд Баяжуулах үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь АНУ-ын TRIO, Герман-Хятадын хамтарсан SANME, БНХАУ-ын ZENITH, АНУ-БНХАУ-ын хамтарсан ERIEZ MAGNETICS зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Одоогоор баяжуулах үйлдвэрүүдийн нийт суурилагдсан хүчин чадал жилийн 5 000 000 тоннд хүрчээ. Хуурай соронзон баяжуулалтаар 56 хувиас дээш төмрийн агуулга бүхий бүхэл болон нунтаг баяжмалыг үйлдвэрлэж байгаа талаар танилцуулсан юм.

????????????????????????????????????

Үүний дараа Төмөрлөгийн үйлдвэрлэлтэй танилцав. Хаягдал төмөр боловсруулалт, Ган бэлдэц үйлдвэрлэлт, Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулдаг байна. Хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зуухны түүхий эд болгон ашиглаад, стандартын дагуу бэлтгэгдсэн хаягдал төмрийг цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэдэг.

Цувимал үйлдвэрлэл нь стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаар тус компанийн Эдийн засаг хариуцсан захирал Ж.Эрдэнэбилэг танилцууллаа.

????????????????????????????????????

Үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ дарга З.Энхболд “Засгийн газрын хөнгөлөлттэй зээлүүдээр санхүүжиж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Дарханы энэ үйлдвэр хаягдал төмөр дээр ажилладаг байсныг жинхэнэ эх орныхоо түүхийн эдийг боловсруулдаг болгосон. Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэл дээр хэрэгжиж буй энэ төсөл дуусах юм бол гаднаас төмөр импортлох шаардлагагүй болох чухал ач холбогдолтой. Юуны өмнө импортыг орлох, үүний дараа дэлхийн жишигт нийцсэн төмрийн хүдэр экспортлох зорилготой юм” гэв. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын үр дүнд улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, валютын урсгал зөв зохистой болно гэлээ.

УИХ-ын даргыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллах үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …