Нью-Жерсид амьдардаг Энэтхэгийн жүжигчин Аарти Агарвал өнгөрсөн баасан гарагт 31 насандаа таалал төгсчээ. Түүний менежерийн мэдэгдсэнээр, сарын өмнө хийгдсэн өөх соруулах хагалгаа нь амжилтгүй болсноос амьсгалын замын асуудал үүсч, зүрх нь гэнэт зогсон Атлантад нас барсан аж.
Аарти Агарвал Америкт төрж өссөн ч Энэтхэгийн кино урлагт алдартай од болж чаджээ. 16 настайдаа Болливудад өөрийн анхны тоглолтоо үзүүлж, 2001 оны Nuvvu Naaku Nachav тоглолтоороо нэр алдар нь улам өссөн билээ. Сүүлийн жилүүдэд түүний карьер муудан, кинонд тоглох урилга цөөхөн ирж амиа хорлох гэж оролдож байсан аж.
2007 онд тэрээр америк инженер залуутай гэр бүл болж, 2 жилийн өмнө салсан ба Нью-Жерсид нүүн очиж эцэг эхтэйгээ амьдарч байжээ.
эх сурвалж: everyday.mn