Жүжигчин Жэки Чаны 15 настай охин Этта У Жолинь алдартай жүжигчин, олон сая хүний шүтээн болсон аав нь түүний хувьд нэр хүндтэй хүн биш гэдгийг өгүүлэв. Үүний гол буруутан нь Жэки өөрөө гэнэ. Мань хүн үргэлж ажлаа нэн түрүүнд тавьдаг байсан бөгөөд охинтойгоо жилдээ хэдхэн удаа л уулздаг байжээ. “Тэр бол миний аав биш. Би түүнийг ааваа гэж үздэггүй. Тэр миний төрсөн эцэг гэдэг нь үнэн байх. Гэхдээ тэр миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгээгүй” хэмээн Чаны охин хэлсэн аж.
Этта охины ээж Элани 1998 онд Хонконгийн гоо бүсгүйгээр тодорч байжээ. Тэр жилдээ бүсгүй жүжигчин эртэй танилцсан аж. Тэдний харилцаа хэдхэн сар үргэлжилсэн бөгөөд жилийн дараа Этта охин мэндэлжээ. Жэки, Элани нар гэр бүлийн харилцаанд нэг жил гаруй болсон гэнэ. Тэгээд салжээ. Салсныхаа дараа Чан Эланитай холбогдсон нь түүний хувьд том алдаа байсан гэж мэдэгдсэн билээ.
Эттагаас гадна Жэкид 32 настай Жэйси гэдэг хүү байдаг юм. Хүү нь саяхан хар тамхи хадгалж, түгээсэн хэрэгт холбогдсон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn