Майли Сайрус бисексуаль гэнэ үү

7c37b8967704c05eoriginalЗалуу дуучин Майли Сайрус “Paper” сэтгүүлийн энэ зуны дугаарын нүүр хуудсыг нүцгэн зургаараа чимсэн тухай бид мэдээлсэн. Тэгвэл дуучин бүсгүй сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 14 настай жаахан охин байхдаа бисексуаль гэдгээ ээждээ илчилж байсан тухайгаа ярьсан байна.

Тэрбээр “Би ээждээ арай өөр утгаар эмэгтэй хүнд татагддаг тухайгаа ярьж байснаа санаж байна. Тэр үед ээж маань энэ чинь юу гэсэн үг вэ гэж асуусан. Харин би охид надад таалагддаг. Хөвгүүдтэй л адил таалагддаг гэж хэлсэн. Ээжийн маань хувьд үүний ойлгож хүлээн авах үнэхээр хэцүү байсан” хэмээн хуучилжээ.

Дуучин бүсгүй найз залуу нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрикаас энэ оны дөрөвдүгээр сард салсан юм. Харин дараагийн удаа хэнийг сонгох нь энэ ярилцлагын дараа шар сайтуудын анхаарлыг нэлээд татаад байгаа сурагтай.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …