Ким Кардашьян нөхрийнхөө төрсөн өдрийг нижгэр хийжээ

aae6de5ffb79d33ebigӨчигдөр рэппер эр Канье Уэст 34 насыг зооглов. Мэдээж, энэ өдөр түүний эхнэр Ким Кардашьян гэнэтийн бэлэг барихаа мартсангүй. Бие давхар бүсгүй нөхөртөө спортлог гэнэтийн бэлэг барьсан аж.

Тэрбээр Лос-Анжелес хотын хамгийн томоохон спортын ордонуудын нэг болох Стэйплс-Центр төвийг түрээслэж аваад тийшээгээ Каньегийн сагсан бөмбөг тоглох дуртай найзуудыг урьжээ.

Ямар ч сэжиг аваагүй Уэст эхнэртэйгээ романтик байдалд оройн зоог барина хэмээн таамаглаж байсан ч найз харчуултайгаа үдшийг өнгөрүүлсэн байна. Харин эхнэр нь тэдний тоглолтыг ажиглаж суусан гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …