Хардалтаас болж эмэгтэйг 40 удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөжээ

15s4iukp6pnpag2iejr5h0s8fo Өнгөрсөн даваа гаригийн шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, III-IV хорооллын орчимд орон сууцны 8 давхарт нэгэн эмэгтэйг маш хэрцгийгээр 40 удаа хутгалаж амийг нь бүрэлгэсэн хүн амины ноцтой хэрэг гараад байгаа билээ.

Тэгвэл эл хэргийг үйлдсэн Т гэгч 39 настай эмэгтэй нь талийгаач бүсгүй Э-гээс нөхрөө харамлаж амийг нь бүрэлгэсэн гэнэ. Тодруулбал, Т-ийн нөхөр Б нь амиа алдсан Э-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж, уулзаж учрах  болсон тул нөхрөө алдахгүй гэж ийм аймшигтай, хүн амины хэрэг үйлдсэн ажээ.

Мөн талийгаачийг амиа алдаж байхдаа 10 минут орчим тусламж хүсч байхыг тус орцны нэг айл сонссон гэнэ. Гэвч иргэд айсандаа гарч чадаагүй аж.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …