НҮБ-ийн энхийг сахиулагчинд “сексээр бартерладаг”

20150611-004ЛОНДОН. /ВВС/.  НҮБ-ын туслах шаардлагатай гэж үзсэн улсуудын хүмүүст энхийг сахиулагчид бараа бүтээгдэхүүн өгөн бэлгийн харилцаанд ордог болохыг НҮБ-ын тайлангийн төсөлд бичжээ.

НҮБ-ын Дотоод хяналтын албаны газрын уг баримт бичгээс үзвэл, Гаити болон Либерид хэдэн зуун эмэгтэй өлсгөлөн болон ядуурлын улмаас энхийг сахиулагчдад биеэ үнэлж байгааг тус газар тогтоосон байна.

Энхийг сахиулагчид охид, эмэгтэйчүүдэд мөнгө, үнэт эдлэл, гар утас болон бусад зүйлийг өгдөг аж.

2008-2013 онд бэлгийн мөлжлөг болон хүчирхийллийн 480 тохиолдол бүртгэгджээ.

Ийм хэрэгт өртсөн хүмүүсийн гуравны нэг нь хүүхэд байна.

Эх сурвалж:  www.montsame.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …