2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 15692 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 750 хүн лабораторийн шинжилгээгээр, 2795 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин:
2015 оны 6 дугаар сарын 1-нээс 7-ныг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 119.013 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.042 (4.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
-Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (6013)-ийн дотор 465 буюу 7.7%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 3.3%-иар бага байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
Тархвар судлалын 23 дахь хоногийн мэдээгээр цочмог халууралт тууралтат өвчин 92.7%, цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчин 5.9%-ийг эзэлж байна. Эдгээр нь сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өссөн дүнтэй байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:
БНСУ-д нийт 122 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 7.3%.
-3805 ойрын хавьтлыг илрүүлэн хяналтад авч, 955 хүн хяналтаас гарсан байна.
-39 настай жирэмсэн эмэгтэй өвчилсөн.
-2435 сургуулийг хаасан.
Дэлхий дахинд 1285 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 453 хүн нас барсан (CFR=36%)
Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ
Эбола вируст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 07-ний байдлаар 27336 тохиолдол, 11222 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна
Эх сурвалж: ДЭМБ