Дээд албан тушаалтныг авилгын хэргээр яллажээ

32_8cd444d5bad4d38d17e74b704d50cc135603c8efХятадын аюулгүйн албаны дээд удирдлага асан Жоу Ёнканыг авилгын хэрэгт буруутган, бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан байна. Ингэснээр Жоу Ёнкан нь Коммунист намын дэглэмийн дор авилгын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтнаар нэрлэгдэж байгаа юм. Түүнийг хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын нууц мэдээллийг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасныг Хятадын албан ёсны Сынхуа агентлаг дамжууллаа. 2012 онд албан тушаалаа шилжүүлэх хүртлээ ноён Жоу нь тус улсын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг байсан билээ. Тэрээр ерөнхийлөгч Си Жинпин авилгын эсрэг кампанит ажил эхлүүлснээс хойш нэг жилийн дараа ийнхүү хэрэгт холбогдсоныг нь илрүүлж байгаа юм.

undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …