НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнг эрэн сурвалжилж байна

32_f296bfa83e85820c8e3b4df2660746375fa1472bНАМЗХ-ны их хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбооны залуус үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Харин тэд асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байгаа юм. Гэхдээ тус холбооны их хурал эхлэхээс өмнө нэг том асуудал үүсчээ.

НАМЗХ-ны зарим удирдлагууд сонгогдох насны доод хязгаарыг 35 байсныг 40 болгох санаачилга гаргаад байгааг бусад нь эсэргүүцэж байгаа. Нас нь дөч дөхсөн, бас хэдийнэ гарсан эрх мэдэлтэй дарга нар нь салбар чуулганаа хуралдуулалгүй, их хурлаас нас сунгасан шийдвэр гаргахыг тэсэн ядан хүлээж байгаа юм. Харин дүрэм журмаа биелүүлэхийг шаардсан бусад гишүүд нь МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд намын дарга нь их хурлаас өмнө нас хэтэрсэн асуудалтай дүүрэг аймгууд чуулганаа хийх нь зүйтэй гэсэн чиглэлийг өгчээ.

Үүний дагуу Нийслэлийн намын хороо хуралдаад Нийслэлийн НАМЗХ-г чуулганаа хийх даалгаврыг өгсөн байна. Гэвч дөрвөн жил тутам болдог чуулганаа сүүлийн найман жил хийгээгүй Нийслэлийн НАМЗХ-ны удирдлагууд чуулганаа хийхийг хүссэнгүй. Учир нь нийслэлийн НАМЗХ-ны дарга нь 42 настай П.Баярхүү, ерөнхий нарийн бичгийн дарга нь 43 настай С.Сэрээтэр болохоор тэр.

Асуудал хурцдаж, салбар чуулганаа хийгээгүй тохиолдолд их хурлын мандат олгохгүй хүртэл асуудал яригдсан учраас уг асуудлыг шийдэхээр НАМЗХ-ны их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, маргааныг хагалахаар болжээ. Дээр дурдсан том асуудал чухам энэ үеэр үүсчээ. Учир юу гэвэл зөрчилтэй байгаа хоёр талаас тэнцүү томилогдсон тав таван гишүүн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэнгийн хамт хуралдаж нийслэлийн НАМЗХ-ны чуулганыг явуулах эсэх тал дээр шийдвэр гаргах болжээ. Насыг 40 хүргэгчдийн талыг баримталж байгаа Г.Тэмүүлэнгийн хувьд шийдвэрийг өөрийн талд гарна гэдэгт итгэлтэй байсан учраас санал хураалтыг зоригтой явуултал шийдвэр эсрэг гарчихсан байна. Ажлын хэсгийнхэн дундаас сүүлийн үед өрнөж байгаа хэрэг явдал зарчимгүй, шударга бус байна гэж үзэх хүмүүс гарсан учраас НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа Г.Тэмүүлэнгийн тооцоо зөрчихсөн аж.

Уг нь журам ёсоор санал хураалтын дүнг баталгаажуулж, тогтоол үйлдээд ажлын хэсгийн дарга гарын үсгээ зурах ёстой байсан ч балмагдсан Г.Тэмүүлэн алга болчихжээ. Утсаа таслаад алга болчихоод олдохгүй байгаа учраас НАМЗХ-ны залуус үүрэг гүйцэтгэгч генсекээ эрэн сурвалжилж, зарлуулахад хүрээд байгаа юм байна. Энэ нь нэг талаас Г.Тэмүүлэнг ямар ч улс төрийн туршлага суугаагүй байгааг нөгөө талаас төрийн нэр төртэй алба хашиж байгаа хүний хувьд ёс зүйгүй байгааг харуулж байгаа хэрэг болж байна. Ямартай ч зар нь товлогдсон их хурлынхаа өмнө залуучуудын хайж байгаа Г.Тэмүүлэн дарга нь гарч ирэх байлгүй дээ.

undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …