Twitter компанийн тэргүүн Дик Костоло гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон талаар төлөөлөгч нь мэдэгдлээ. Олон нийтийн мессеж үйлчилгээ үзүүлэгч тус компанийг хамтран үүсгэн байгуулагч болох Жэк Доурси нь долдугаар сарын 1 хүртэл буюу орлох албан тушаалтныг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.
Ноён Костоло нь тус пүүсийн хэрэглэгчдийн тоо өсч байгаад сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Тэрээр мэдэгдэлдээ, “Twitter-ийн багийнхнаараа маш их бахархаж байна” хэмээн дурдсан байв. Харин компанийн зүгээс залгамжлагчийг олж, томилох хороог байгуулах хэрэгтэй болж байгаа аж. Компанийн удирдлага огцорч байгаа тухай мэдээлэл гарсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа нь 7 хувиар өссөн байна.