Мисс бүсгүй нүцгэн зурагныхаа төлөө титмээ хураалгажээ

25 настай загвар өмсөгч Эмили Качоте интернетэд нүцгэн зургаа тавьсны төлөө “Зимбабве мисс-2015” титмээ хураалгахад хүрчээ. Энэ талаар Associated Press-д мэдээлсэн байна.

5c7d4119fe

Миссийн тэмцээнийг зохион байгуулсан зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Эмилигийн миссийн титмийг хураан авсан нь тэмцээнд оролцогчидтой урьдчилан байгуулдаг гэрээний нөхцлөө зөрчсөн явдалтай холбоотой гэжээ. Тэмцээнд оролцогчид нь нүцгэн шалдан байдлаар зургаа авахуулж болохгүй хэмээн уг гэрээнд хатуу тусгагдсан байдаг аж.

22292f8d_1

Эмили угаалгын өрөөндөө шалдан хэвтэж буй энэхүү зургийг түүний экс амраг олон нийтэд дэлгэсэн гэж загвар өмсөгч бүсгүй өгүүлсэн бөгөөд түүнийг миссийн тэмцээнд оролцохоос өмнө авсан зураг юм байна.

105065a7b4“Энэ бол аль эрт болсон явдал. Миний өнгөрсөн амьдрал ирээдүйг маань тодорхойлох ёсгүй” гэж мисс бүсгүй сэтгүүлчдэд мэдэгджээ.

Д.Мигаа

www.zone.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …