Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг хоригложээ

olloo_mn_1434164786_dalai-lamДээрхийн гэгээн XIV Далай ламын 80 насны төрсөн өдөр ирэх сарын 6-ны өдөр тохиох юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар Төвдийн Далай ламын 80 насны ойн баярт зориулсан бүх төрлийн үйл ажиллагаа, баярын арга хэмжээ, мэндчилгээг тус улсын  газар нутаг дээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон байна.

Төвдийн салан тусгаарлах үзэлтнүүд энэ үеэр жагсаал цуглаан хийж үймээн самуун дэгдээх магадлалтай гэж үзэн ийнхүү болгоомжилжээ. Мөн Далай ламын төрсөн өдрийн баярт зориулан зохион байгуулагдах байсан Төвдийн үндэсний бөхийн барилдааны наадам хийх тов цуцлагдаж, хоёр зохион байгуулагчийг нь баривчилсан байна.

Энэ тухай мэдээлэл бичсэн зурагт хуудас, анхааруулах бичиг зэргийг иргэдэд тараан өгсөн бөгөөд хэрвээ дээрх журмыг зөрчвөл хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …