Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Налайх, Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр дүүрэгт Хотын захирагчин сонгуулийг явуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль болж байна.
Тус дүүрэг нь 34000 орчим иргэдтэй бөгөөд үүнээс 20263 орчим иргэн сонгуулийн насанд хүрсэн иргэд юм байна. Налайх хотын захирагчид 8 нэр дэвшигч өрсөлдө байгаа бөгөөд сонгуулийн санал хураах ажиллагаа албан мэдээллээр 14 цагийн байдлаар нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогчдын 23.3 хувь буюу 4751 сонгогч саналаа өгсөн байна.
Сонгуулийн ирц харьцангуй сул байгаа тул Налахй дүүргийн иргэд сонгогчид та бүхнийг Хотын захирагчийн сонгуульдаа идэвхтэй оролцон саналаа өгөхийг уриалж байна.
18:00, 21:00 цагуудад сонсгогчдын ирцийн талаарх мэдээллийг шргэлжлүүлэн хүргэх болно.