Т.Тулга азийн өсвөрийн аварга боллоо

  2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж байна.

 

Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 6 бөх барилдсанаас хөвгүүдийн 58 кг-ын жинд Т.Тулга ираны бөхийг ялж азийн өсвөрийн аварга болов. Хөвгүүдээс азийн аварга болсон 6 дахь бөх болов. Т.Тулгын багш, ҮБТДС-ийн багш Ц.Гантөгсийн бас нэг шавь З.Занабазар 2013 онд манай оронд болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийн хөвгүүдийн 54 кг-ын жинд мөн алтан медаль хүртэж байсан юм. Т.Тулга нь дасгалжуулагч Б.Баттулга, багш Ц.Гантөгс нарын удирдлага дор “Арслан” клубт бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

Т.Тулга нь Ховд аймгийн Манхан суманд 1998 онд төрж 4 настайдаа эцэг, эхийн хамт нийслэлд шилжин ирж сууршисан. Сонгино-Хайрхан дүүргийн 104 дүгээр бүрэн сургуулийн 11А ангид сурдаг. 2009 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж байна.
 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …