Стокгольмд Шведийн ханхүү Карл Филип, София Хелльквист нарын хурим өнгөрсөн бямба гарагт нижгэр сайхан болж өнгөрлөө. Энэ нь энгийн иргэн хааны удмын хүнтэй гэр бүл болж, Шведийн гүнж болсон анхны тохиолдол юм байна. Хэвлэлүүд шинэхэн гүнж София Хелльквистийг бодит амьдрал дээрх Үнсгэлжин хэмээн мэдээлжээ.
София бол телевизийн од, йогийн багш, нэр хүндтэй загвар өмсөгч бүсгүй юм байна.
Хосууд 2010 оноос эхлэн болзож эхэлсэн ч хувийн харилцаагаа нууцалж байсан бөгөөд 2014 оны зургаадугаар сард хайр сэтгэлийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор ил болгожээ.
Хааны удмын тансаг хуримын ёслол Стокгольм дахь хааны ордонд зохион байгуулагдсан ба Дани, Норвеги, Их Британи, Япон зэрэг улсаас нийт 400 орчим хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна.
эх сурвалж: everyday.mn