НАМЗХ-ны албан тушаалын тєлєєх “дайн” сvvлийн хэд хоног нэлээд хvчтэй єрнєх боллоо. Тухайлбал, тус холбооны ерєнхийлєгч Л.Оюун-Эрдэнийг АНУ-д суралцаж байхдаа нутаг нэгтнээ залилсан гэх мэдээлэл олны дунд тарсан. Гэвч энэхvv мэдээлэл ор vндэсгvй гvтгэлэг болохыг Л.Оюун-Эрдэнийн зvгээс цахим мэдээллийн хэрэгслvvдэд баримтаар дэлгэн тавьжээ. Баримтаас vзэхэд Л.Оюун-Эрдэнэ залилсан биш залилуулсан гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэхvv мэдээллийн автор нь УИХ-ын гишvvн Н.Номтойбаяр, Ерєнхий нарийн бичгийн дарга Г.Тэмvvлэн нарыг хэмээн НАМЗХ-ны залуус vзэж байна. Яагаад нэгнийгээ гэмт хэрэгтэн хэмээн зарлах болсныг сонирхвол ердєє л тус холбооны дvрэмд гишvvдийн насны хязгаарыг 35 гэсэн заалт байгаагаас vvдэлтэй юм байна. Єєрєєр хэлбэл, НАМЗХ-ны дvрмийн дагуу 35 нас хэтэрсэн залуус удахгvй болох ээлжит Их хуралд тєлєєлєгчєєр сонгогдох боломжгvй болж байгаа учраас энэ хэрэг манджээ. Угтаа бол УИХ-ын гишvvн Н.Номтойбаяр тус холбоог удирдах сонирхол ихээхэн байгаа ч тvvний нас уг шаардлагыг хангахгvй болжээ гэсэн vг.
Одоо 37 настай учраас тvvний НАМЗХ дэх карьер Их хурлаар дуусгавар болох аж. Тиймээс л насны хязгаарыг 40 болгож єєрчлєх гэж улайран зvтгэхдээ нєхдийнхєє эсрэг гvтгэлэг тараажээ. Тэр энэхvv гvтгэлгийн материалаа саяхан болж єнгєрсєн МАН-ын удирдах ажилтны улсын зєвлєгєєний vеэр аймаг, нийслэл, сум, дvvргийн тєлєєлєгчдєдєє эхэлж тараасан байна. Улмаар аймгуудын МАН-ын хорооны дарга нарт хувилан явуулжээ. Удалгvй мєнєєх материал хэвлэл мэдээллээр цацагдаад эхэлсэн байна. Хэрвээ НАМЗХ-ны дvрэмд тvvний хvссэнээр єєрчлєлт орж, 35 насыг 40 болгож чадвал тvvнд болон бусад хамтрагчдад нь НАМЗХ-д vлдэх боломж олдох юм. Тvvний энэхvv хvсэлтийг МАН-ын удирдлагууд болон холбооны залуус хvлээж авахгvй байгаа учраас єрсєлдєгчийнхєє нэр хvндийг унагах гэж муйхарлаж байгаа нь энэ аж. Хэрвээ насны хязгаар 40 нас болж, холбооныхоо их хурлаар Н.Номтойбаяр ерєнхийлєгчєєр сонгогдвол ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд намын квотоор жагсаалтанд нэлээд дээгvvр эрэмбэтэй нэр дэвших боломж бvрдэх аж. Энэ л замыг сонгосон учраас урдах хvнээ “єшиглєєд” ч хамаагvй ямар нэгэн аргаар гарч ирэх нь тvvний эцсийн зорилго байсан бололтой. НАМЗХ-гоор дєрєєлєн УИХ-д хоёр дахь удаагаа найдвартай сонгогдох гэсэн “мэргэн санаа” тvvнд аль эртнээс тєрснийг намынх нь нєхєд, НАМЗХ-ны залуучууд огтхон ч анзааргvй явжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол тус холбооны Ерєнхийлєгч Л.Оюун-Эрдэнэ гадаадад суралцаж байх хооронд УИХ-ын гишvvн Н.Номтойбаяр Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэгч нэрийн дор холбоогоо удирдаж байсан. НАМЗХ-ноос зохион байгуулдаг “Алтан сарнай-2014” оны тэргvvн наадмын урилга дээр “НАМЗХ-ны Ерєнхийлєгч Н.Номтойбаяр” гэж тvvний албан тушаалыг бичжээ. Тvvнийгээ “редакцийн алдаа” хэмээн гишvvддээ тайлбарлаж байсан ч НАМЗХ-ны ерєнхийлєгч болох гэсэн том хvслээ ил болгож эхэлсэн эхний алхам байсныг холбооных нь залуус одоо л ойлгож байгаа аж. Цаашлаад, єнгєрсєн дєрєвдvгээр сард тус холбооны ерєнхийлєгч хэн байх вэ гэсэн маргаан ил єрнєж, залуусыг талцуулсны эцэст ерєнхийлєгч Л.Оюун-Эрдэнийн бvрэн эрхийг VII бага хурлаараа баталгаажуулсан байна. Энэ vеэр Н.Номтойбаярыг Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэгчийн албан тушаалаа єгєхгvй байхаар шийджээ гэх мэдээлэл гарч байсан.
Харин энэхvv мэдээллийг тухайн vед Н.Номтойбаяр эрс vгvйсгэж, “Ийм зvйл байхгvй” гэж мэдэгдэж байв. Энэ талаар НАМЗХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэ хэвлэлд єгсєн ярилцлагадаа “НАМЗХ-ны ерєнхийлєгчийг холбооны их хурлаас сонгодог дvрэмтэй. Энэ зарчмын дагуу манай холбооны ерєнхийлєгч бол яалт ч vгvй Л.Оюун-Эрдэнэ. Н.Номтойбаяр гишvvний хувьд ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэгч гэж явж байгаа. Vvрэг гvйцэтгэгч гэж албан тушаал манай НАМЗХ-ны дvрэмд байдаггvй. Ерєнхийлєгчийг эзгvйд ерєнхий нарийн бичгийн дарга орлох дvрэмтэй. Гэтэл яаж яваад НАМЗХ хоёр толгойтой, хоёр ерєнхийлєгчтэй болов оо гэдэг асуудал хєндєгдєж таарна. Магадгvй НАМЗХ хоёр ерєнхийлєгчтэй болсон юм шиг, эсвэл Л.Оюун-Эрдэнэ ажлаа єгсєн гэж олон нийтэд ойлголт тєрvvлэх сонирхол хэн нэгэн хvнд байж болох талтай. Бидний хувьд 2010 оны есдvгээр сард IV их хурлаа хийсэн. 2010 оноос хойш дахин их хурлаа хийж амжаагvй явж байна. Тийм болохоор НАМЗХ ганцхан ерєнхийлєгчтэй. Тэр нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг дахин хэлье” хэмээн ярьжээ.
Ямартай ч Монголын зарим нэг увайгvй улстєрчдийн зан авирыг соронзон хальс мэт хуулбарласан Нямтайширын Номтойбаяр гэгч энэ залуу 60 мянган гишvvд дэмжигчидтэй НАМЗХ хэмээх том айлын дvрмээр тоглож, улс тєр хийсэн нь єєрийнх нь карьерт цэг хатгана гэж даанч санаагvй бололтой. Яг л хууль єєрчлєєд лиценз хусдаг шиг, хууль єєрчлєєд сонгууль луйварддаг шиг vйл хєдлєлийг улс тєрд ороод тавхан жил болсон энэ хvн “хар нялхаараа” гаргаж байгаа нь харамсалтай. Тvvнийг дэмжиж буй цєєн тооны хvмvvс ч улс тєрд хол явахгvй хамтрагч гэдгээ нотлов бололтой. НАМЗХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга, Уул уурхайн дэд сайд Г.Тэмvvлэн холбооныхоо Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийг даргалж буй аж. Тус ажлын хэсгээс Нийслэлийн НАМЗХ-ны бага чуулганыг Их хурлаас ємнє хийх тухай шийдвэрийг олонхиороо гаргажээ. Ажлын хэсгийн 11 гишvvний зургаа нь Нийслэлийн НАМЗХ-ны бага чуулганыг Их хурлаас ємнє хуралдуулах шийдвэр гаргасан байна.
Гэтэл санал хурааж шийдвэр гармагц ажлын хэсгийг ахалж байсан Г.Тэмvvлэн хурлаа дуусгаж, тогтоол дээр гарын vсэг зуралгvйгээр “арилж” єгсєн аж. Тиймээс єнгєрсєн пvрэв гарагаас эхэлж залуучууд ажлын хэсгийн ахлагч Г.Тэмvvлэнг хайж эрэл сурал болж, бужигналдах болсон байна. Нийслэлийн НАМЗХ-ны гишvvд хурлаа хийж чадахгvй байгаадаа бухимдаж, тус холбоон дээр дахин хагарал зєрчил vvсэх шалтгаан болоод буй аж. Г.Тэмvлэнгийн хувьд Н.Номтойбаярын шууд даалгавраар ажиллаж байгаа гэдгийг ойрын эх сурвалжууд нь хэлж байгаа юм. Албан тушаалын тєлєє юугаа ч хайрлахгvй улайран дайрдаг “сvнсгvй” улс тєрч vе vеийн улс тєрд ховорхон тєрж гардаг. Єдгєє 37 настай энэ залуу улс тєрийн эрх мэдлийн тєлєє ингэтлээ улайран тэмцэж байгааг харахад цаашид дахиад ганц ч алхуулж болохгvй юм байна гэсэн болгоомжлол тєрж байна. Монгол улс Н.Номтойбаяр шиг улс тєрчдєєр дvvрвэл бидний ирээдvй юу болох бол.
Эх сурвалж: