Байнгын хороод хуралдана

8327cb7ecd804e64originalМонгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болно.

Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд / Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжлэх бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  09:00 цагаас “Б” танхимд эхлэх юм байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болно. Харин Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Г” танхимд хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга хийнэ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал …