УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын Үндэсний телевизийн “Де факто” ярилцлагийн нэвтрүүлэгт орох үеэрээ “МАН-ын 2012 оны сонгуулийн ялагдал нь МАН-ы удирдлагуудын авилгал албан тушаалын асуудлаас болж ялагдсан” гэжээ.
Тухайн үед МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан, одоо Шадар сайдын алба хашиж байгаа У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Тэд сонгуулийн ялагдлыг өмнөх сонгуулийн үеэр асар их хэмжээний мөнгөний амлалт болон сонгуулийн санал хураасан “хар хайрцаг”, сонгуулийн менежменттэй холбож тайлбарладаг атал Н.Номтойбаяр гишүүн өөрийг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн ялуулсан МАН-аа “авлигад идэгдсний улмаас сонгуульд ялагдсан” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хээвнэг олон нийтэд зарласан нь нам дотроо цөөнгүй хүний дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн хэрэг боллоо.
А.Гал