Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Элчин сайд ИЖБ барилаа

2R3A7779Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фазлул Карим   өнөөдөр ИЖБ барилаа.

ИЖБ барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Фазлул Каримыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг талууд дурдлаа. Хоёр талын хооронд эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, түүний дотор сүлжмэлийн үйлдвэр зэрэг салбарт харилцан ашигтай гэрээ байгуулж болох талаар ярилцлаа. Мөн эдийн засаг, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Фазлул Карим энэ үеэр тус улсад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэж байлаа. Тухайлбал, Бангладешийн Ерөнхий сайдаар хатагтай Шейх Хасина ажиллаж байгаа болон парламентын түвшинд өндөр албан тушаалд эмэгтэй хүн ажиллаж байгааг дурдав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Фазлул Каримд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …