Монголчууд бидний дунд архидан согтуурах явдал хэдэн жилийн өмнөөс нийгмийн хэвийн үзэгдэл мэт байсан бол өдгөө харьцангуй багассан төдийгүй залуусын “ууж идэх” нь соёлтой болсон. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт дарга цэрэггүй архидан согтуурах явдал бүрэн арилаагүй байсаар байна. Архидан согтуурах үйл явц нь тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдуулах улмаар гэмт хэрэгтэн юмуу хохирогч болох магадлалыг ихэсгэдэг гэдгийг судлаачид тогтоосон байдаг ажээ.
Зуны урин дулаан, дэлгэр цаг тохиож байгаатай холбоотойгоор байгууллага хамт олнооро салхинд гарах нэрийдлээр архидан согтуурах, улмаар охид бүсгүйчүүд хүчингийн хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймээс Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэн охид бүсгүйчүүд та бүхнийг биеэ зөв авч явах, архидан согтуурахгүй байхыг анхааруулдаг ч энэ төрлийн гэмт хэргийн тоо төдийлөн буурдаггүй ажээ.
Саяхан л гэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нөлөө бүхэн албан тушаалтан архидан согтуурсан үедээ хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирлээ. Магадгүй энэ үнэн бол орон нутагт ажиллаж амьдардаг төрийн албан хаагч хүчингийн гэмт хэрэгтэн болж байгаа анхны тохиолдол болох ажээ. Тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй албан тушаалтан энэ хэргээ нуун дарагдуулахын тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж байгаа гэх.
Ямартай ч энэ мэдээллийг бид нягтлан эргэж хүргэх болно.
А.Гал