Калифорниад зургаан залуу тагтнаас осолдож нас баржээ

imageХорь гаруй насны  залуус төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулсан байна. Тэд нийтийн орон сууцны дөрвөн давхарт байрлах нэгнийхээ гэрт үдэшлэгийг зохион байгуулсан аж. Үдэшлэгийн үеэр тэдний тагт нурсан бөгөөд энэ үеэр 13 залуу унаж зургаа нь газар дээрээ нас баржээ. Үлдсэн залуус хүнд бэртэл аван Калифорнийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгааныг тогтоож байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд яаралтай мэдэгдээд байна. Нас барсан оюутнуудын нэрийг өнөөдөр өглөө олон нийтийн хэрэгслээр зарласан бөгөөд тэднийг Olivia Burke, 21; Eimear Walsh, 21; Eoghan Culligan, 21; Niccolai Schuster, 21; and Lorcan Miller, 21 настай байжээ. Осолдсон оюутнуудын дөрөв нь Нидерландаас ирсэн залуус байжээ. Мөн амиа алдсан залуусын хойноос улс төрчид болон , оюутнууд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …