Өчигдөр Америкийн нэрт хос болох Ким Кардашьян, түүний рэппер нөхөр Канье Уэст нар Норт охиныхоо хоёр насны ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Хосууд энэ өдрийг Диснейлэндэд өнгөрүүлэхээр шийдсэн байна. Өчигдөр тэд Диснейлэндыг бүтэн өдрөөр нь түрээслэж аваад зөвхөн хамгаалалтдаа нэг сая орчим долларыг зарцуулжээ.
Ким охиндоо цахим хуудсаараа мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд төрсөн өдрийн баярын үеэр авахуулсан хэд хэдэн зургаа байршуулсан аж. Охиных нь хамгийн дуртай хүүхэлдэйн баатар бол Микки Маус гэнэ. Гэрэл зургийн дор Ким “Миний амттайхан Микки Маус, төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичжээ. Охинд баяр хүргэхээр уг хүрээлэнд хамаатан саднууд нь болон ойр дотны найз нөхөд нь хүрэлцэн иржээ.
Эх сурвалж www.wikimon.mn