Ангела Меркел Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэлээ

angela_big  Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргэе.
 Монгол Улс сүүлийн жилүүдэд их эрчтэй хөгжиж байна. ЕАБХАБ-ын баг анх удаа танай оронд сонгуулийн ажиглагчаар ажилласан явдал нь ардчилал улам бэхжиж, ил тод байдал хөгжиж хэвшсний чухал илэрхийлэл юм. Монгол Улсыг ЕАБХАБ-д гишүүнээр элсэхэд ХБНГУ дэмжлэг үзүүлсэн билээ.

 Улаанбаатар болон Берлин хотноо Тантай уулзаж ярилцаж байснаа эргэн санахад таатай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёрдахь удаагаа ажиллах хугацаанд Тантай хамтран манай хоёр орны хоорондын найрсаг болон итгэмжилсэн харилцааг улам гүнзгийрүүлж, монгол-германы их сургуулийн адил хамтарсан төслүүдийг урагшлуулахад миний бие баяртай байх болно.
Өндөр хариуцлагатай ажилд Тань цаашид улам их амжилт,  аз жаргалыг  хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн
Ангела Меркел
ХБНГУ-ын Холбооны канцлер

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …