Роботод суурилсан ирээдүй хүмүүсийг ажилгүй болгох уу

32_53209df2d99e41eab085ac7f068705799b884379Дижитал технологи асар хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор Австралийн өнөөгийн ажлын байрны 40 хувь нь ирэх 10, эсвэл 15 жилийн дараа байхгүй болно гэж мэргэжилтнүүд үзжээ. Австралийн Эдийн засгийн хөгжлийн хороо шинэ судалгаандаа, одоогийн хүн амын дараагийн үед автоматжуулалт тус улсын ажиллах хүчнийг бүрдүүлэх болно хэмээн тусгасан байна. Технологийн өөрчлөлтийн урсгалыг зогсоох боломжгүй хэдий ч энэ нь эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ёстой гэсэн маргаан өрнөөд байгаа юм. Роботууд болон автоматжуулсан төхөөрөмж нь асаргаа, сувилгаа, мэс засал, хоол бэлтгэх, жолоо барих, өндөр настай өвчтөнүүдийг угаах зэрэг төрлийн үйлдлийг гүйцэтгэх чадвартай аж.

Түүнчлэн Австралийн зарим бүс нутагт ажиллах хүчнийх нь 60 гаруй хувь үгүй болох талтайг Эдийн засаг хөгжлийн хорооны гүйцэтгэх захирал, профессор Стефен Маеэр мэдэгдсэн юм. Тэрээр, “Сүүлийн хорин жилийн хугацаанд технологийн хөгжил хурдацтай явагдсан. Энэ нь ирэх хорин жилд ч үргэлжилж, урьд байгаагүйгээ их амжилтанд хүрнэ” хэмээн өгүүлсэн байна.

Тухайлбал, автомашин, галт тэрэг болон ачааны тэрэг жолоодох ажиллах хүчний 25 хувийг дангаар эзлэх боломж байгаа учраас технологийн хөгжил нь асар их өөрчлөлт авчрах төлөвтэй байгааг эрдэмтэд тэмдэглэлээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …