Европын орны зургаан ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж заналхийлжээ

e4ab3ecc2c9ddebcbigЕвропын зургаан орон, үүн дотор Шведэд суугаа Испанийн, Норвегид байдаг Шведийн Элчин сайдын яамыг дэлбэлнэ гэж заналхийлсэн захидал өнгөрсөн мягмар гарагт ирсэн гэж шведийн Aftonbladet хэвлэл мэдээллээ.
Хэн нь мэдэгдэхгүй этгээд ийм захидал илгээж нэг Элчин сайдын яаманд гэхэд л тонн хэртэй тэсрэх бодис суурилуулсан гэжээ. Электрон шуудангаар  илгээсэн захидлыг англи хэлээр бичсэн ч хэлний мэдлэг тааруухан, тэгээд бас Их Британи, АНУ-ын тусгай албадыг шүүмжилсэн байна гэнэ.
“Одоохондоо бид заналхийлсэн энэ захидлыг судалж байна. Бид гадаад орнуудын Элчин сайдын яамтай харилцаж, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа. Энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болоогүй” гэж Шведийн нийслэлийн цагдаагийн газрын төлөөлөгч хэлжээ.
Цагдаагийн газрынхан Элчин сайдын яамны байруудад үнэрч нохойтой үзлэг хийсэн ч тэсэрч дэлбэрэх бодис илрээгүй гэнэ.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …