Үүлэнд нөлөөлж бороо оруулах хүсэлтийг дэмжив

IMG2966Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах хүсэлтийг Засгийн газрын ээлжит бус хурлаар дэмжив.

Хаврын тариалалт өнгөрсөн 5 дугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1 мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал тариалж, нийт 486.6 мянган га-д тариалалт хийжээ. Үүний 357.5 мянган га-д улаанбуудай тариалсан нь сүүлийн жилүүдэд хүрч байгаагүй үзүүлэлт юм. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6 дугаар сарын 22-ныг хүртэл тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тундас багатай, хэт халалт болох төлөвтэй байна. Харин тариалалтын бутлалтын үе 6 дугаар сарын 15-25-ны хооронд байдаг. Энэ үеэр хэт халалт болвол чанар сайтай, арвин ургац хураан авах боломжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс ХХАА-н сайд Р.Бурмаа үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах хүсэлтийг Засгийн газарт тавьсан нь ийнхүү дэмжигдэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …