Алдарт “Time” сэтгүүл орчин үеийн эмэгтэйчүүдийг хамгийн ихээр донтуулдаг зүйлүүдийг жагсааж, эхний 10 хүчин зүйлүүдийг зарлажээ. Техник технологийн нийгэмд орчин үеийн эмэгтэй хүн хамгийн ихээр гоо сайхны хагалгаанд донтдог байна. Жагсаалттай танилцана уу.
10. Ажлын дон. Эмэгтэйчүүд их мөнгө олох хүслээсээ болж ажлын донтой болдог гэнэ. Энэ дон бусад донгуудаас ч илүү найз нөхөд, хайр сэтгэлийн харилцаа холбоо, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. Японы эмэгтэйчүүд ажлын донд хамгийн ихээр өртдөг аж.
9. Хайрын дон. Хэн нэгэнд гүнзгий дурлах, эсвэл өдөр бүр дурладаг эмэгтэйчүүд энэ донд өртдөг байна. Америк, францад хайранд донтсон хүүхнүүд ихээр гарч донгоо эмчлүүлэх тусгай хөтөлбөрт явах тохиолдол олон гэнэ. Хайрын донтой эмэгтэйчүүд биеэ үнэлэх, араар тавих зэрэгт дуртай байдаг.
8. Телевиз үзэх дон. Телевизээс харцаа салгаж чадахаа больсон эмэгтэйчүүдийн ихэнх нь гэрийн эзэгтэй нар байдаг. Тэд өөрийн амьдралаа үзсэн зүйлээрээ төсөөлөх нь донтолтын дээд шат болдог байна.
7. Шүд цайруулах дон. Эмэгтэйчүүдийн ихэнх дон гоё сайхан харагдах хүслээс улбаалдаг байна. Тэдний нэг нь сувд шиг цагаан шүдтэй инээмсэглэл. Шүдээ цайруулах гэж элдэв арга хэрэглээд бүтэлгүйтвэл сэтгэл санаагаар унах тохиолдол ч элбэг. Энэ донд Америкийн эмэгтэйчүүд их өртдөг.
6. Дасгалын дон. Гоё харагдах хүслээс улбаалдаг бас нэгэн дон төгс галбиртай болгох дасгал.
5. Дэлгүүр хэсэх дон. Гоё сайхан харагдахын тулд эмэгтэйчүүд дэлгүүр хэсч өөртөө хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн авах ёстой. Гэхдээ энэ нь дон болвол тэр эмэгтэйд амралтын цаг гэж үгүй болно. Бас мөнгө олох нь асуудал болдог байна. Тэд хичнээн олон хувцас аваад өмсөөгүй байсан ч сэтгэл нь хандаггүй. Ийм донтой алдартанг Линдсей Лохан хэмээн нэрлэжээ. Гүүглээс түүний дэлгүүр хэсч буй зургийг хайвал 1.3 сая илэрц гарч ирдэг гэнэ.
4. Арьсаа борлуулах дон. Хэт цагаан арьстай бүсгүйчүүд ийм зүйлд донтдог. Арьс борлуулах төхөөрмжтэй орон дотор олон цагаар хэвтдэг бүсшүйчүүдийн 60 хувь нь хорт хавдартай болдгийг Америкийн Хорт хавдрын судалгааны агентлаг гаргажээ.
3. Сексийн дон. Тогтмол хугацаанд секс хийсэн ч сэтгэл нь хандаггүй эмэгтэйчүүд байдаг байна. Сүүлийн үед америкт гар хангалга хийх, сексийн таашаал авахад туслах төвүүд олноор байгуулагдаж байгаа нь энэ дон улам ихсэж буйн шинж аж.
2. Интернэт дон. Интернэтэд донтсон эмэгтэй хүн хэзээ ч өөртөө хэрэгтэй мэдээллээ авахыг чухалчилдаггүй. Технологийн үсрэлтийн энэ дон ихэнхдээ онлайнаар болзохоос үүсдэг аж.
1. Гоо сайхны хагалгааны дон. Уламжлалт нийгэмд бурхан танд алим өгсөн бол алимны жүүс хий гэдэг байв. Харин орчин үед бурхан танд алим өгсөн ч юу ч болгож болно гэдэг ойлголттой болжээ.
Эх сурвалж: khulangoo.mn