Нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн зах зээлээс асар их хэмжээний орлого олж, Box Office-ийн жагсаалтыг тэргүүлж буй “Jurassic World” киноны гол дүрийн жүжигчин Крис Прэтт “Passenger” дэлгэцийн бүтээлд хоёр сая долларын нэмэлт цалинтай ажиллахаар болжээ.
Ингэснээр түүний 12 сая долларын хөлс их мөнгө мэт сонсогдох хэдий ч үүнийг хамтран тоглогчийнх нь цалинтай харьцуулбал маш бага юм. Sony Pictures кино компанийн шинэ бүтээлд Крисийн хамтран тоглогч жүжигчин Женнифер Лоренс 20 сая долларын цалингаар ажиллахаар болсон байна. Түүнчлэн хэрэв кино амжилттай үр дүн үзүүлж чадвал нийт ашгийн 30 хувийг түүнд нэмж олгох юм.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn