Николь Ричи тэнэг шивээс хийлгэсэндээ харамсаж явдаг

32_e3026c78606e0f8b9bf58cf8f8fd5bd765c496d3Николь Ричи бол аз туршсан, эрсдэлтэй зүйлд дурладгаараа алдартай бүсгүй. Загварын ертөнцийн алдартай зохион бүтээгч энэ бүсгүй өөрийн гаргасан зарим хатуу шийдвэртээ одоог хүртэл харамсаж явдгаа нуусангүй. Тэрээр Into The Gloss сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, өөрийн амьдралд толбо суулгасан зарим шийдвэртээ ихээхэн харамсдаг тухайгаа дурдсан байна. Николь Ричи, “Надад хэд хэдэн шивээс бий. Гэхдээ 21 настайгаасаа хойш би дахин шивээс хийлгээгүй ээ. Харин 19 настай тэнэгхэн охин байхдаа ар шилэн хүзүүндээ энэ шивээсийг хийлгэсэндээ маш их харамсдаг” хэмээн ярьсан юм. Тэрхүү шивээсэнд түүний овгийг улаан туузны хамт дүрслэн харуулдаг юм. Өдгөө 33 настай Николь энэхүү шивээсээ арилгах гэж хэдэн удаа оролдсон хэдий ч хараахан чадаагүй л байгаа аж.

download (3)

Б.Болормаа

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …