УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа.
Хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэхэд хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй. Тийм учраасХуульзүйн байнгын хороо хуралдаж төслийн 5 дугаар зүйлийг “Энэ хуулийг Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчилсөн юм.
Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80.9 хувийн саналаар баталлаа.