Тайландад MERS вирусийн тохиолдол илэрлээ

32_5fc412e9ebbe8936f78a5f46d737aca5c9c12cd4Өмнөд Солонгос улсад 24 хүний аминд хүрээд буй MERS вирусийн анхны тохиолдол Тайланд улсад илэрлээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг өвчтөнийг нийслэл Бангкок хот дахь халдвартын эмнэлэгт тусгаарласан хэсэгт байрлуулсан байна. Тайландын эрүүл мэндийн ажилтны мэдэгдсэнээр Оманаас ирсэн 75 настай дээрх эрэгтэй өвчтөн нь Бангкокийн эмнэлэгт зүрхний эмгэгийн улмаас эмчлүүлэхээр ирсэн аж. Өвчтөнөөс халдвар авсан байж болзошгүй, түүнд ойр байсан хүмүүсийн тоо 60 орчим байсан хэмээн мэргэжилтнүүд тодорхойлсон байна. Тэрээр онгоцоор садангийн гурван хүний хамт аялж байжээ. Тайланд бол эмчилгээний аялал жуулчлалын үйл ажиллагаагаараа Ойрх Дорнодоос ирсэн өвчтөнүүдийн дунд нэлээд алдартай улс билээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …